хотхоны тухай

“Koyo Town” хотхон нь БГД-н 24-р хороонд 2021 оны 03-р сараас эхлэн хэрэгжсэн төсөл бөгөөд нийт 16 давхар, 8 блок, 1248 айлын төлөвлөлт бүхий орон сууцны цогцолбор хотхон юм.

Бид энэхүү төсөлдөө 2021 оны интерьерийн чиг хандлага болон архитектурын өвөрмөц шийдлүүдийг шингээхийг зорьсон бөгөөд Japandi загварыг үндсэн концепц болгон ажилласан.

Гадна төлөвлөлтийг байр хоорондын зай 70м байхаар төлөвлөж архитектурын чиг хандлагад хүч түрэн орж ирж буй оршин суугчдадаа ээлтэй, хүртээмжтэй байдлыг бий болгохоор төлөвлөгдсөн. Хотхоны хоёр талаас орж, гарах авто замын шийдэл болон шинэ гүүрний төлөвлөлт нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулж оршин суугчдад чөлөөтэй зорчих боломжийг олгох юм.

Хотхоны гол концепц болох Жапанди загвар нь функциональ байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн хэв маягийг онцолдог Скандинав стиль болон байгаль, хүний холбоог төгс гаргаж, амарлингуй байдлыг голчилдог Япон стилийг нэгтгэснээрээ онцлог юм.

 

Хотхоны онцлог шинж чанарууд

Монголдоо анхдагч Japandi интерьер дизайн

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд чөлөөтэй зорчих төлөвлөлт

Олон төрлийн үзэсгэлэнг илэрхийлэх ногоон байгууламж

Хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэлгээнд сайнаар нөлөөлөх тоглоомын талбай

Эрүүл хөрс, эрүүл орчин

Оршин суугчдад ойр, хүртээмжтэй үйлчилгээний төвүүд

Хотхонтойгоо 2 талаараа холбогдсон орц, гарцын шийдэл

24 цагийн цахилгаан машин цэнэглэх станц

Хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй концепц

Хог ангиллын зөв, оршин суугчдадаа өгөөжтэй менежмент

8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бүрэн цутгамал хийцлэл

Намрын өнгийг илтгэх өвөрмөц дизайныг хослуулсан 50 жилийн баталгаатай метал фасад

БНСУ-н тэргүүлэх үйлдвэр Hyundai Telecom брендийн домофон систем

Shanghai Fuji Elevator брендийн цахилгаан шат

Цэлгэр саруулхан 3 давхар шил бүхий вакум цонх

Евро стандартыг хангасан сантехник, цахилгааны хэрэгслүүд

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч байхыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээнэ үү.

ӨРөөний зохион байгуулалт

ХОТХОНЫ БАЙРШИЛ