Гэрт тань өнгө үзэмж, гэрэл нэмэх декорууд дутагдаж байна уу? Тийм бол танд амьд ургамал тарихыг санал болгож байна. Гэрт тань ногоон байгалийн өнгө нэмж, агаарын солилцоог сайжруулахаас гадна амьдрах орчныг таныг шинэчлэх цэцэгстэй танилцан өөрт тохирох ургамлын төрлийг сонгон гэртээ ургуулаарай.








- Snake plant
Ургах нөхцөл: Гэрэл багатай газар ч сайн ургадаг, хуурай байдалд тэсвэртэй тул усалгаа бага шаарддаг.
Хэрэв та өмнө нь амьд ургамал тарьж үзэж байгаагүй, яаж ургуулахаа мэдэхгүй байвал энэхүү ургамал танд төгс тохирно. Могойн ургамал завгүй хүмүүст зориулагдсан, арчилгаа бага шаарддаг төдийгүй агаарыг сайн цэвэршүүлдэг ургамал юм. NASA-н хийсэн судалгаанаас үзэхэд формальдегид, ксилоль толуоль азотын исэл зэрэг хорт бодисыг зайлуулдаг болох нь батлагджээ.
- Spider plant
Ургах нөхцөл: нарны шууд тусгалаас хол, шууд бус гэрэлтүүлэгтэй орчин тохиромжтой, усалгаа сайн байх хэрэгтэй.
Орон сууцанд хамгийн сайн дасан зохицох чадвартай ургамлын нэг гэгддэг бөгөөд хамгийн амархан ургадаг. Олон янзын нөхцөлд ургах чадвартай бөгөөд үзүүр нь борлож гэмтэхээс бусдаар бол элдэв өвчлөлд өртөж гэмтэх нь бага байдаг.
- Peace lily
Ургах нөхцөл: Сайн ургуулахын тулд багахан хэмжээний нарны гэрэл хэрэгтэй, Их хэмжээний усалгаа шаардлагагүй.
Сараана цэцэг нь гэр оронд байхаас гадна албан тасалгаанд түгээмэл сонголт байдаг төдийгүй гэрийн нөхцөлд арчлахад хамгийн хялбар ургамал юм.
Энэ төрлийн ургамал нь амьдрах орчныг гэрэлтүүлэхээс гадна байгаа өрөөнийхөө агаарыг маш сайн цэвэрлэж чаддаг.
- Ficus Lyrata
Ургах нөхцөл: Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг их шаарддаг. Долоо хоногт 2-3 удаа услах хэрэгтэй.
Ficus Lyrata нь төгс сорьцтой ургамал бөгөөд маш том судалтай хийл хэлбэрийн навчтай байдаг. Төвийг сахисан өнгө, загварлаг декортой хослуулсан тавьснаар гайхалтай интерьер бүрдүүлэх боломжтой.
- Monstera
Ургах нөхцөл: Байгалийн дундаж гэрэлтүүлэг болон зохиомол хурц гэрэл нь маш сайнаар нөлөөлдөг. Хөрсийг тогтмол бага зэрэг чийгтэй байлгах хэрэгтэй.
Түүний гол илэрхийлэл болох хуваагдмал хэлбэрийн навчнууд нь маш гоёмсог тул сүүлийн үед дизайны чиглэлээр их ашиглах болсон.
Ургахад хялбар энэхүү ургамал нь гэрийн нөхцөлд асар том болж, олон жилийн турш амьдрах чадвартай байдаг.
- Алтан Pothos
Ургах нөхцөл: Зохиомол болон бага зэрэг нарны гэрэл аль алинд нь сайн ургадаг. Хоёр долоо хоногт 1 удаа усална.
Усалгаа бага шаарддаг ч гэсэн хамгийн хурдан ургадаг ургамлын төрөлд багтдаг. Зүрх хэлбэрийн ногоон навчтай, цагаан, шар эсвэл цайвар ногоон өнгөтэй байдаг.
- Chinese Evergreen:
Ургах нөхцөл: Гэрэл бага шаарддаг хэдий ч хурц гэрэлд ч мөн тэсвэртэй. Усалгааг дундаж түвшинд тааруулах хэрэгтэй.
Ихэнх тасалгааны ургамлыг ургуулах зохих орчин бүрдүүлэхэд бага зэрэг ч болов хүчин чармайлт шаарддаг бол энэхүү ургамлыг ургуулахад танаас хүчин чармайлт шаардахгүй. Халуун орны навчит ургамлын төрөлд ордог тул харанхуй, хуурай агаар, чийгшил муу байсан ч тэсвэртэй ургадаг хамгийн бат бөх тасалгааны цэцэг юм.
- Зуун наст:
Ургах нөхцөл: Нарны тусгалаас хол зохиомол гэрэлд байршуулах боломжтой. 3 долоо хоног тутамд 1 удаа усална.
Зуун наст нь маш тэсвэртэй шүүслэг төрлийн ургамал юм. Навчны шүүсийг нь түлэгдэлт, өвдөлт намдаах зорилгоор шархны гадна талд түрхэн ашиглаж болно.
- Succulents
Ургах нөхцөл: Бүрэн хатсаны дараа дахин услах дарааллаар явна. Байгалийн болоод шууд бус гэрэлтүүлгийн аль алинд нь сайн ургадаг.
Шүүслэг төрлийн ургамал тул маш амархан дасан зохицож гэрийн нөхцөлд арчлахад хялбар байдаг.
- Кактус
Ургах нөхцөл: Нарны шууд гэрэл буюу байгалийн гэрэлтүүлгийг илүүд үздэг. Бүрэн хатсаны дараа услах хэрэгтэй.
Маш түгээмэл байдаг тасалгааны ургамал юм. Жижгээс том хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Халуун орны кактус нь төрлөх орчиндоо бусад ургамлын сүүдэрт , ойн ёроолд ургадаг байна.
- Dracaena warneckii
Ургах нөхцөл: Нарны гэрлийг илүүд үздэг. Ерөнхийдөө 7 хоногт 1 удаа усалдаг байх ёстой.
Энэхүү ургамал нь хатуу бөгөөд хурц үзүүртэй, сэлэм хэлбэртэй ногоон навчаараа алдартай. Гэрийн декороор ашиглах боломжтой бөгөөд зөвхөн үзэсгэлэнт навч бус бут хэлбэрээр ургуулдагтай холбоотой юм.