Чанар, шийдэл - Танигдсан брэнд
КОМПАНИЙ ТУХАЙ
Бид 2005 онд хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулах зорилгоор Эн Ти Эм ХХК-аа байгуулсан бөгөөд 2008 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Рояль хаус констракшн” ХХК-аа байгуулан барилгын салбарт ажиллаж эхэлсэн түүхтэй.
2015 оноос барилгын салбарт төвлөрөн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд эдгээр компаниудаа нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх зорилго бүхий менежментийн Эн Ти Эм Холдинг ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сард байгуулан ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Худалдан авагчийнхаа шаардлагад нийцсэн өндөр чанар, төгс үзэмж бүхий барилгыг амласан хугацаандаа ашиглалтанд оруулах нь бидний эрхэм зорилго юм. Бид шинэлэг шийдэл, хамтын ажиллагаанд тулгуурлан хүний нөөцөө хөгжүүлж, худалдан авагч болон оролцогч талуудтайгаа урт хугацааны харилцааг бэхжүүлэх замаар нийгэмдээ хувь нэмрээ оруулна.



ТҮҮХЭН ЗАМНАЛ
-
“Эн Ти Эм” ХХК
2005 он
Хүнс үйлдвэрлэл
-
“Роял хаус констракшн” ХХК
2008 он
Барилгын төсөл хэрэгжүүлэгч
-
“Эн Ти Эм” ХХК
2015 он
Барилгын төсөл хэрэгжүүлэгч
-
“Эн Ти Эм Холдинг” ХХК
2022 оноос
Барилгын төслийн менежмент
Зураг төсөл боловсруулалт
Үл хөдлөх хөрөнгө борлуулалт
ҮНЭТ ЗҮЙЛС
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллахдаа дараах 5 үнэт зүйлсийг мөрдөнө
Хүндлэл:
Хүн ард, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандаж, бусдын санал бодол, сэтгэгдэл, хүсэл эрмэлзэл, хувь нэмрийг чухалчлана.
Хамтын ажиллагаа:
Нэг баг, нэг зарчмын дор ажилтан болон оролцогч талууддаа нягт хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг бүрдүүлж амжилтын төлөө хамтдаа байна.
Тэмүүлэл:
Худалдан авагч болон оролцогч талуудынхаа аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдалд онцгой анхаарч, төгс гүйцэтгэлтэй зорилгод тэмүүлнэ.
Инноваци:
Амжилтын үндэс болсон шинэ санаачлагыг ямагт дэмжинэ. Өөрчлөлтийг үргэлж эерэгээр хүлээн авч тасралтгүй суралцаж, бүтээнэ.
Ёс зүй:
Тэгш хандлага, ил тод, шударга, ёс зүйтэй байдлыг хэвшүүлнэ.