Belmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.

  • Post category:Мэдээ

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Барилга МН – ийн 15 жилийн ойн хүрээнд “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор “Барилга- Орон сууц 2022” үзэсгэлэн, яармагт Белмонте Резиденс төслийн баг хамт олон амжилт дүүрэн оролцож, Белмонте Резиденс төслийн шинээр ашиглалтад орсон 2-р ээлжийн барилгын төсөл нь “Шилдэг шинэ орон сууц”-аар шалгарлаа.

Эн Ти Эм ХХК-ийн хэрэгжүүлж буй Белмонте Резиденс төсөл нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Богдхан уулын Хүүшийн аманд байрлалтай бөгөөд урьд өмнө барилга байгууламж баригдаж байгаагүй эрүүл хөрс, цэвэр орчинд баригдаж байгаагаараа онцлог бөгөөд бизнес зэрэглэлийн төсөл бөгөөд Belmonte Tower оффис, үйлчилгээний байгууламж болон Belmonte Residence бизнес зэрэглэлийн орон сууцуудаас бүрдэж байна.

Төслийн архитектур төлөвлөлтөөр байр хоорондын зайг 48-65м зайтай төлөвлөсний дагуу шалнаас тааз хүрсэн талстан цонхны шийдлийг хэрэгжүүлсэн нь нарны тусгал айл бүрт хүртээмжтэй, интерьерийг илүү саруул байхаар төлөвлөж өгсөн.

Хотхон доторх ОУ-ын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч JET SECONDARY сургууль, JET KINDERGARDEN цэцэрлэг болон худалдаа үйлчилгээний төвүүдийг бүрдүүлснээр оршин суугчдынхаа хэрэгцээг бүрэн хангаж байна.

Белмонте резиденс хотхон нь ирээдүйн оршин суугчид танд тав тухтай, үнэ цэнтэй орчныг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын үе шат бүрд ОУ-ын стандарт шаардлагад нийцсэн хүний биед ээлтэй дэлхийд тэргүүлэгч брэндийн материал тоноглолуудыг ашиглаж байна.