Skip to content
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
  • Төсөл хөтөлбөр
    • ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
      • KOYO TOWN ХОТХОН
      • BELMONTE RESIDENCE
    • Бусад төслүүд
  • Зөвлөгөө, Мэдээлэл
  • Хүний нөөц
    • Хүний нөөцийн бодлого
    • БИДЭНТЭЙ НЭГДЭХ
  • Холбоо барих
  • 360 Tour
Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
  • Төсөл хөтөлбөр
    • ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
      • KOYO TOWN ХОТХОН
      • BELMONTE RESIDENCE
    • Бусад төслүүд
  • Зөвлөгөө, Мэдээлэл
  • Хүний нөөц
    • Хүний нөөцийн бодлого
    • БИДЭНТЭЙ НЭГДЭХ
  • Холбоо барих
  • 360 Tour
Search
Close
Read more about the article Belmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.

Belmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.

Continue ReadingBelmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.
9 сар 2022
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« 7-р сар    

ШИНЭЭР НЭМЭГДСЭН

  • Belmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.
    Belmonte Residence төсөл ШИНЭ ШИЛДЭГ ОРОН СУУЦаар шалгарлаа.
    9 сар 14, 2022/
    0 Comments
  • 60-30-10-н дүрэм
    60-30-10-н дүрэм
    7 сар 6, 2022/
    0 Comments
  • Таны гэрт ямар цэцэгс хэрэгтэй байна вэ?
    Таны гэрт ямар цэцэгс хэрэгтэй байна вэ?
    7 сар 6, 2022/
    0 Comments

БИДНИЙГ ДАГААРАЙ

  • Хамтран ажиллах
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Нэвтрэх
  • УЛААНБААТАР, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ОЛИМПЫН ГУДАМЖ, ЦЕНТРУМ ОФФИС 8 ДАВХАР
  • contact@ntmholding.mn
  • 7272-1155, 7272-1199
Facebook Twitter Youtube

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2022 

DEVELOPED BY EWEB.MN

ТУСЛАХ ЦЭС

  • Цахим тооцоолуур
  • Уулзалт товлох
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
Борлуулалтын алба
Ипотекийн зээл гэж юу вэ?

Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан олгож буй зээл юм.

Зээлийн хүсэлт гаргах боломжтой банк
  • Хаан банк
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хас банк
  • Төрийн банк
  • Богд банк
  • Капитрон банк
  • Ариг банк
  • Кредит банк
  • Тээвэр хөгжлийн банк
Зээлийн нөхцөл

Зээлийн дээд хэмжээ

100 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

360 сар хүртэл

 

Урьдчилгаа төлбөр

 

30%-с доошгүй

80мкв хүртэл

Зээлийн хүү /жил/

6.00%

Зээл олголтын шимтгэл

Зээлийн дүнгийн 1%

Өргөдлийн хураамж

0 төгрөг

 

 

Зээлдэгчид тавигдах шаардлага
  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх
  • Зээл хүсэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах
Бүрдүүлэх материал
  • Зээлийн анкет /1 хувь цээж зураг/
  • Гар өргөдөл (Зээлийн хэмжээ, хугацаа, хүү, зориулалт тодорхой тусгагдсан, гарын үсэг зурсан байх)
  • Цахим үнэмлэх
  • Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт
  • Цалингийн орлоготой бол хөдөлмөрийн гэрээ /хугацаа хүчинтэй/
  • Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр
  • Өөр банкаар цалингаа авдаг бол цалингийн дансны баталгаажсан хуулбар (сүүлийн 1 жил)
  • Бизнесийн үйл ажиллагааг нотлох баримт бичиг, гэрээ хэлцэлүүд
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээ, гэрчилгээний хуулбар
  • Шинэ орон сууц бол Улсын комиссын актын хуулбар;
  • ХУР-ын лавлагаа: Нийгмийн даатгалын тодорхойлолт (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Эд хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа (банкны салбарт хурууны хээгээ уншуулах боломжтой)
  • ХУР-ын лавлагаа: Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
  • Худалдан авах орон сууц барьцаанд буй эсэх лавлагаа (үндсэн ба нэмэлт барьцаа хөрөнгө) ЭХЭУБ газраас авна.
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд
Зээлийн анкет татах

Ипотекийн зээлийн анкет ТАТАХ

Хувь лизинг байдаг уу? Хэрхэн хамрагдах вэ?

Та сонирхож буй байрныхаа урьдчилгаа 50%-н төлбөрийг төлөөд үлдэгдэл төлбөрт компанийн 1 жилийн хугацаатай 0% хүүтэй хувь лизингид хамрагдах боломжтой.

Өөр банк болон банк санхүүгийн зээлд хамрагдаж болох уу?

Та 80 хүртэлх мкв-н сонголттой байрыг урьдчилгаа 30% төлөөд ипотекийн зээлээр, 80мкв-с дээш байрыг урьдчилгаа 20% төлөөд Голомт банкны сарын 1%-н хүүтэй зэлээр худалдан авах боломжтой.

Бартер оролцуулах боломжтой юу? Юу оролцуулах вэ?

Бартерт гэрчилгээ нь гарсан үл хөдлөх болон машин оролцуулах боломжтой.

Барилгын хийцлэлийн тухай
  1. Бүрэн цутгамал барилга

Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн тул барилгын үндсэн бүтцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалийн гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан байдаг. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар ажилладаг баганан систем бас оруулж болдгоороо онцлог юм.

  1. Блокон дүүргэлттэй буюу Карказан хийцлэлтэй барилга

Блок, тоосго мэтийн чулуун материал нь удаан эдэлгээтэй, бат бэх чанар сайтайгаас гадна шатдаггүй гэдгээрээ онцлог юм. Чулуу буюу тоосгыг хооронд нь зуурмагаар барьцалдуулж нэг биет болгох аргыг өрлөг буюу өрөгт технологи гэнэ. Өрөгт бүтээцтэй барилгын хувьд түүхий эд элбэгтэй, үйлдвэрлэх туршлага хуримтлагдсан, мэргэжилтэн бэлтгэгдсэн, механик шинж чанар сайтай, дулаан тусгаарлалтын үетэй ашиглахад тохиромжтой.

 

  1. Метал фасад

Метал фасад нь орчин үеийн шинэлэг шийдэл бөгөөд барилгын гадна талыг байгалийн нөлөөнөөс удаан хугацаанд найдвартай хамгаалахаас гадна дулаан алдалтыг багасгаж барилгыг өнгө үзэмжтэй  харагдуулж чаддаг шинэлэг технологи юм.

Давуу тал

  • Ханын дулаан алдагдлыг багасгана.
  • Халаалтын явцад дулааны хэрэглээг бууруулж зардал хэмнэнэ.
  • Байгалын нөлөө, нарны хэт халалтаас хамгаална.
  • Дуу чимээний тусгаарлалт сайжирна.
  • Барилгын гадна хананы ашиглалтын хугацааг уртасгана.
  • Жилийн аль ч улиралд суурилуулах боломжтой.
  • Галд тэсвэртэй.
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн
  • Эдэлгээний явцад арчилгаа багатай, өөрөө цэвэрлэгддэг
  • Олон өнгө загвар хослуулах боломжтой тул барилгыг өнгөлөг харагдуулна.

 

  1. Шилэн фасад

Шилэн фасад нь орчин үеийн барилгын хийц загварын өвөрмөц шийдэл төдийгүй хотын үзэмжийг илтгэх технологи юм.

Давуу тал

  • Дулааны хэмнэлттэй
  • Байгалийн гэрэлтүүлэг сайн,
  • Зай талбайн уужим саруул харагдуулна,
  • Эдийн засгийн хэмнэлттэй

 

  1. Вакум цонх

Бидний хэрэглэдэг вакум цонх нь 3 давхар шилтэй, дуу тусгаарлалт сайтай, дулаан алдалт бага, ашиглалт удаан гэдгээрээ онцлог юм.

Борлуулалтын оффис болон ажиллах цагийн хуваарь

Манай оффис нь ХУД-н 4-р хороонд байрших Белмонте таувер оффисын 13 давхарт байрлаж байна. Бид өдөр бүр 18:00 хүртэл ажиллана.

ТА АЛЬ ХЭЛТЭСТЭЙ УУЛЗАЛТ ТОВЛОХОО СОНГОН ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭНЭ ҮҮ.БАЯРЛАЛАА

Нууц үгээ мартсан уу?

Одоо бүртгүүлэх
Sign In
Sign In