Интерьер дизайнерууд 60-30-10 дүрмийг гэртээ мэргэжлийн дүр төрхийг бий болгох хялбар арга хэмээн тодорхойлж өрөөний үндсэн өнгө 60%, хоёр дахь өнгө 30%, жижиг чимэглэлийн өнгө 10%-г эзэлж байхаар өрөөгөө тохижуулахыг зөвлөдөг байна.
Практикт 60-30-10-н дүрэм нь:
- Зочны өрөөнд: 60% нь хана, шалны өнгө, 30% нь буйдан, сандлын өнгө 10% нь дэр, урлагийн бүтээлүүдийн өнгө эзэлнэ.
- Унтлагын өрөөнд: 60% нь хана, шалны өнгө, 30% нь орны цагаан хэрэглэл, хөшигний өнгө, 10% нь дэр, дагалдах хэрэгслийн өнгө эзэлнэ.
- Гал тогооны өрөөнд: 60% нь тавилга, ханын өнгө, 30% нь ширээ сандал, цахилгаан хэрэгслийн өнгө, 10% нь бусад декоруудын өнгө эзэлнэ.
